Та микро автобусаар үйлчлүүлсэн ч зорчих тасалбараа авах ёстой
2011.03.18

Та микро автобусаар үйлчлүүлсэн ч зорчих тасалбараа авах ёстой

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон хувийн 93 аж ахуй нэгж 2460 тээврийн хэрэгслээр үйлчилж байна.mikro Үүнээс 944 том автобус. 949 бага багтаамжийн автобус, 567 такси байдаг юм байна. Энэд бүртгэгдэж гэрээний дагуу үйлчилж байгаа нийтийн тээврийн хэрэгсэл нь зорчигчдодоо зохих журмын дагуу үйлчлэх ёстой гэнэ.

50122008 гэдэг стандартын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага Нийтийн Тээврийн Газартай байгуулсан гэрээний дагуу зорчигчоос мөнгө аваад заавал тасалбар олгох ёстой юм байна. Шалгалтаар тасалбар байна гэж үзүүлдэг хэрнээ үйлчлүүлэгчдээ өгдөггүй учир хүмүүс микронуудыг тасалбар өгдөггүй юм байна гээд ойлгочихсон байгаа юм. Энэ нь байж болохгүй зүйл гэнэ шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.