Монгол дэлхийн усны нийт нөөцийн 0,00004 хувийг бүрдүүлдэг
Үүнээс 0.00004 хувийг Монгол орны усны нөөц бүрдүүлдэг бөгөөд ашиглаж болох боломжит нөөц нь 34.6 шоо км/жил, үүнээс газар доорх ус 6.1 шоо км/жил, гадаргын ус 28.5 шоо км/жил байдаг гэж эрдэмтэд тооцжээ. Ус дэлхийн хэмжээний стратегийн бүтээгдэхүн болоод байгаа энэ цаг үед ертөнцийн хүн амын 20 орчим хувь буюу ойролцоогоор 1,1 тэрбум хүн цэвэр усны хомсдолд ороод байна.
Барагцаалбал өдөрт 4500 хүүхэд цэвэр, аюулгүй ус хэрэглэж чадахгүй байгаагаас нас барж байна. Манай улс дөрвөн жилд нэг удаа усаа тоолдог.
Уг тооллого энэ онд буюу Засгийн газраас зарласан “Усны жил”-тэй давхцаж буй. Сүүлийн тооллогоор 5128 гол горхи, 3747 нуур тойром, 9306 булаг шанд, 429 рашаан тоологдсоноос 852 гол горхи, 1181 нуур тойром, 2277 булаг шанд, 60 рашаан ширгэж, хатсан байна.
Энэ харамсалтай тоо баримт цаашид нэмэгдэх эсэх нь хүн бүрийн байгаль дэлхийгээ хайрлах бага ч гэсэн хандлагаас хамаарна.
ӨНӨӨДӨР сонин