Сансраас авсан зургаар газрын маргааныг шийдвэрлэнэ
2011.03.20

Сансраас авсан зургаар газрын маргааныг шийдвэрлэнэ

Улаанбаатар хот болон бүсийн тулгуур найман төвийн гэр хорооллын нутаг дэвсгэрийг хамарсан өндөр нарийвчлалтай сансрын зургийг гаргажээ.Нийслэлийн 116,900 га газар болон бүсийн тулгуур' найман товийн гэр хорооллын 75,900 га нийт 190,000 гаруй га нутаг дэвсгэрийг хамарсан өндөр нарийвчлалтай уг сансрын зургийг Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслөөс гаргаж, өчигдөр ЗТБХБЯ, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, төсөлд хамрагдаж буй аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн Газрын албанд хүлээлгэн өглөө.
ub_deereesГазар дээрх объектийг 1-1.5 метрийн нарийвчлалтай дүрслэх эдгээр сансрын зургуудыг гаргаж авснаар төрөл бүрийн масштабын байр зүйн болон газрын зураг зохиох, газар өмчлөл, бүртгэл, газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг өргөн хүрээнд ашиглах боломж бүрдэж байгаа аж. Мон газрын албад кадастрын зургийн өөрчлөлт, шинэчлэлтийг тогтмол хийх, газар зохион байгуулалтын төлөвлөлт хийх, өмчилсөн болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хяналт, мониторинг хийх улмаар газрын маргааныг багасах, шийдвэрлэх нөхцөл бий болж байгаа юм байна.Түүнчлэн нийслэл, бүсийн төвүүд уг сансрын зургийг ашиглан автозам, цахилгаан, дулааны шугам, цэвэр, бохир ус дамжуулах хоолой, далан суваг зэрэг инженерийн байгууламж, хот төлөвлөлтийн бүхий л үйл ажиллагааг бага зардлаар нэгдсэн нэг системд харилцан уялдаатай хийх боломжтой болов.

Эдгээр ортофото сансрын зургуудыг өнгөрөгч оны 6-9 дүгээр сард WorldView-2 /ВорлдВиү-2/, Quickbird /Күйкборд/ зэрэг хиймэл дагуулаас авсан богеөд Хорөнгийн эрхийн төслийн Гэрээлэгч болох АНУ-ын "Inter¬national Land System Inc" /Олон Улсын Газрын Систем/ компани, Монголын "Монмэп" ХХК-ийн хамтарсан баг боловсруулалтыгхийж гүйцэтгэсэн байна.

Н.Туяа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.