Цэргүүд бүтээн байгуулалтад оролцоно
2011.03.21

Цэргүүд бүтээн байгуулалтад оролцоно

Одоогийн байдлаар манай улсад барилга дээр ажиллах боловсон хүчин байхгүйгээс гаднаас ажиллах хүч ихээр оруулж байгаа билээ.

stergyydЗэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зэвсэгт хүчин бүтээн байгуулалтад оролцох боломжтой болсон билээ. Иймд барилгын цэргийн ангиудыг шинээр байгуулж эхэлжээ. Цэргүүдэд цэргийн эрдмээс гадна барилгын нарийн мэргэжил олгох боллоо. Цалинтай, мэргэжилтэй, халагдахад ажлын байр бэлэн угтана гэсэн үг. Өнгөрсөн жил туршилтын журмаар 500 гаруй цэргийн албан хаагчдад барилгын мэргэжил олгосон байна. Барилгын компаниуд ч манай цэргүүдийг хариуцлагатай, цэргийн хүмүүжилтэй, архи дарс уудаггүй гээд ажилд авахдаа дуртай байдаг гэнэ. Барилгын мэргэжилтэй бүтэн бригадууд халагдаад ирэхээр бүтээн байгуулалтад их үүрэг гүйцэтгэх нь мэдээж юм. Цаашдаа ч  цэргүүдэд барилгын мэргэжил эзэмшүүлсээр байх юм.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.