Хотын дарга чанаргүй мах бэлтгэсэн компанийн гэрээг цуцлах үүрэг өглөө
2011.03.21

Хотын дарга чанаргүй мах бэлтгэсэн компанийн гэрээг цуцлах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Баянгол, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын дэлгүүрүүдэд нөөцийн махны хүрэлцээ, борлуулалт ямар байгаатай танилцлаа. Баянгол дүүргийн  10, 22 дугаар хорооны иргэдэд үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдийн махны чанар, хүрэлцээ хангамж сайн байлаа. Гэр хороолmah_zahлын иргэдийн худалдан авах чадварт  тохируулан мах, дотор махан бүтээгдэхүүнийг  хэсэгчлэн хувааж өөх махыг нь тэнцүүлэн борлуулж байгаа дэлгүүрийн эздэд хотын мээр иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ.

Сүхбаатар дүүргийн гурван ч дэлгүүрээр хотын дарга орсон. Дамбадаржаа дахь “Огт трейд” компанийн Дэвжих дэлгүүрт нөөцийн мах нийлүүлдэг ”Баатру тэнгэр” компани чанар сайтай мах нийлүүлэх гэрээгээ удаа дараа зөрчиж, хэт туранхай үхрийн мах нийлүүлжээ.Тус компанийн мах чанаргүй байгаа тухай дүүргийн Засаг дарга албан тоот хүргүүлсэн ч алдаагаа арилгалгүй муу мах нийлүүлсээр байгаа тухай дэлгүүрийнхэн болон дүүргийн удирдлагууд танилцууллаа. Иргэдэд сайн чанарын мах нийлүүлэх үүрэг хүлээн хотоос санхүүгийн дэмжлэг авсан “Баатру тэнгэр” компани ийнхүү үүргээ биелүүлэхгүй байгаатай танилцсан  Г.Мөнхбаяр  дарга, тус компанитай гэрээгээ цуцлан, тооцоо хийж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Нөөцийн махны үнэ,нийлүүлэлтийн талаар хотын төр, захиргааны байгууллагаас авсан арга хэмжээ шийдвэр үр дүнгээ өгч жил жилийн хавар тэнгэрт хаддаг махны үнэ зах, зээл дээр тогтворжиж  бүр буурч байгаад иргэд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.