2016 он гэхэд Монголын бүх аймаг нийслэлтэйгээ хатуу хучилтат замаар холбогдоно
2011.03.22

2016 он гэхэд Монголын бүх аймаг нийслэлтэйгээ хатуу хучилтат замаар холбогдоно

Aвто   замын  салбарын удирдах  ажилтны  зөвлөгөөн  өчигдөр боллоо.   Зөвлөгөөнөөр "Шинэ    бүтээн    байгуулалт" дунд  хугацааны зорилтот хөтөлбөр дэх авто замын асуудлаар  ярилцсан  юм.

abto-zamЭнэ жил 2016 он хүртэл хийгдэх ажлын эхлэл тавигдах юм. Мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замын ажил эхэлж байгаа. Одоогийн байдлаар долоогоос найман  аймгийн зам нийслэлтэй холбогдсон. Бусад нь хагас дутуу, зарим нь холбогдох битгий хэл хар замаараа байна. Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдын  мэдээлснээр  2016 он гэхэд үлдсэн аймгуудаа нийслэлтэй холбосон хатуу хучилтат зам тавьж, ойролцоох хилийн том боомтуудтай холбохоор төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 2500 км хатуу хучилттай зам байна. Энэ нь 2016 он гэхэд 10 мянган км болох ажээ.

Т.Наранцэцэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.