Нийслэлийн иргэн та хөдөө орон нутагт газар эзэмших эрхтэй
2011.03.22

Нийслэлийн иргэн та хөдөө орон нутагт газар эзэмших эрхтэй

2003 оны тавдугаар сарын 1-нд Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 85 мянга орчим иргэнд 4623.9 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлсэн байна хэмээн Нийслэлийн газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээ  мэдээллээ.

gazarНийслэлийн  иргэдийн 7.5 хувь нь газраа эзэмшсэн. Харин  нийслэлийн нийт 4623.9  га газрыг  иргэдэд өмчлүүлэх боломжтой гэж төлөвлөж, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  баталж өгчээ. 2003 оноос хойш иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагаанд тулгарч буй асуудал нь газрын нөөц ажээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээнд зориулагдах газрын хэмжээ хязгаартай байна. Нийт иргэдийн 7.5 хувь нь газраа өмчилсөн хэдий ч нийслэлийн газар хүрэлцэхгүй байгаа юм. Монгол Улсын газар өмчлөх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар нийслэлийн иргэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр болон бусад аймагт газар өмчлөх эрхтэй гэжээ.

2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, одоо эзэмшиж байгаа нийт 104.7 га газрыг иргэдэд өмчлүүлэх ажээ. Харин шинээр суурин газар үүсгэж, газар өмчлүүлэхгүй гэнэ.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.