Импортын хүнсний ногооны татварыг нэмэхийг дэмжлээ
2011.03.22

Импортын хүнсний ногооны татварыг нэмэхийг дэмжлээ

hunsnii_nogooГаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох асуудлаар дүгнэлт гаргах, санал боловсруулах үүрэг бүхий “Гаалийн тарифын зөвлөл” ажилладаг бөгөөд тус зөвлөлийг Сангийн сайд С.Баярцогт даргалдаг.  Өчигдөр Гадаад яаманд тус зөвлөлийн ээлжит хуралдаан болж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаар импортын хүнсний ногоонд ногдуулж байгаа гаалийн тарифын хувь, хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, дэмжих, хамгаалах, бий болсон ажлын байрыг хадгалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих үүднээс импортын хүнсний ногооны гаалийн албан татварын хувь, хэмжээг жилийн турш 15 хувь болгох саналыг дэмжиж “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг баталлаа.

 

Мөн  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх, Мал, амьтны үр, үр хөврөл зэргийг гаалийн албан татвараас чөлөөлөх, Барилгын зарим нэр төрлийн материалын импортыг хориглох, зарим нэр төрлийн материалд ногдуулж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцээд дахин судалж, нэгдсэн нарийн тооцоо судалгаа гаргаж дараагийн хурлаар оруулж ирэхийг үүрэг болгож холбогдох яамдуудад нь буцаалаа.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.