2011.03.23
45 жилийн дараа гэхэд Дундговьд амьдрах хүн үлдэхгүй нь
Ус чандмань эрдэнэ гэдэг дээ. Гэтэл уух усгүй дээрээ, ус нь шүүлтгүйгээр хэрэглэх аргагүй аймаг бас байх юм. Аль ЗХУ-ын үеэс зэргэлдээ аймгуудаас усаа зөөж хэрэглэдэг байсан Дундговь аймгийн хажуугаар ганцхан Онгийн гол дайрч гардаг. Тэр нь сүүлийн жилүүдэд урсахаа больсон болохоор говийнхноос хамгийн их цөлжилттэй нь тус аймаг болоод байна. Дундговь аймаг 100 хувь цөлжсөн. Үүний 70 хувь нь хүчтэй цөлжсөн гэсэн судалгаа гарсан байдаг бөгөөд энэ нь ч батлагдаж сүүлийн 10 гаруй жил бороо хур тунадас тун бага оржээ.
Дундговь аймгийн газар доорхи усны нөөцийг тогтоох талаар олон жил ярьсан хэдий ч өнөөг хүртэл хүртэл цаасан дээрх төсөл хөтөлбөрөөс өөр гарт баригдаж нүдэнд харагдахаар дорвитой зүйл хийгдсэнгүй. Говьд ус байгаа. Гэхдээ 250 метрээс доош гүнд байна. Ийм гүнд байгаа усыг гаргаж авахад зардал мөнгөний хувьд хүндрэл ихтэй тухай орон нутгийн удирдлагууд учирладаг гэнэ. Гэтэл Өнгөрөгч онд 14,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ аймаг татаж, аймгийн хэмжээнд 15 суманд ашигт малтмалын давхардсан тоогоор 336 тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймгийн нутаг дэвсгэрийн 41,76 хувийг эзлэдэг гэсэн тоо баримт байх юм. Ёстой л нөгөө бидний хэлдгээр алтан дээр суусан гуйлгачин шиг амьдрал Дундговь аймагт л байна гэхэд хилсдэхгүй. 45600 орчим хүн амтай тус аймгаас жилд 1000 гаруй хүн Улаанбаатар Төв, Өмнөговь аймагруу шилждэг гэсэн тоо баримт байна. Ингээд бодоод үзэхээр 40 гаруй жилийн дараа гэхэд Дундговь аймагт хүн үлдэхгүй нь бололтой. Мэдээж тус аймгийн хөгжил энэ чигээрээ байвал иргэдээ үлдээч гэж ятгаж энд тэнд нутгийн уулзалт, хүлээн авалт мянга зохиогдоод ч нэмэргүй л болов уу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.