2025 он гэхэд 48 улсад цэвэр усны хомсдол нүүрлэнэ
Байгалийн баялгаа шавхагдашгүй мэт зарцуулдаг байсан хүн төрөлхтөн энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусаж, амьдрах аргагүй болохыг саяхнаас л ойлгож байгаа гэхэд болно. Бидний амьдран буй цэнхэр гаригийн 1.4 сая шоо км талбайг ус эзэлдэг. Үүний 35 сая шоо км буюу 2.5-хан хувь нь цэвэр ус. Гэхдээ энэ нь мөнх цаст уул, мөсөн далайн усыг нийлүүлсэн тоо. Харин 105.000 шоо км талбайг эзлэх нуур, голын цэнгэг уснаас хүн төрөлхтөн ундандаа хэрэглэх "эрхтэй". Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй дэлхийн дулаарал, хүн амын өсөлт, үйлдвэржилтийн хөгжлөөс үүдсэн хэрэглээнээс болж цэвэр усны нөөц өдрөөс өдөрт багассаар байна.
Туүнчлэн 20 секунд тутамд дэлхийн өнцөг булангийн хаа нэгтээ нэг хүүхэд цэвэр усны гачигдлаас болж амиа алддаг. Бур тодорхой хэлбэл, цэвэр усны дутагдлаас болж жилд нас барж байгаа 2.5 сая хүний 1.5 сая нь хүүхэд.
НҮБ-аас гаргасан тооцоогоор 2025 он гэхэд 48 улсад цэвэр усны хомсдол тулгамдсан асуудал нь болно. Дэлхий нийтээрээ гуравдугаар сарын 22-ныг усны өдөр болгон тэмдэглэсээр 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Чандмань эрдэнэ хэмээн монголчуудын дээдэлж ирсэн ус бол амьдрал. Дусал усаа ч арвилан гамнаж, харамлан хайрлахгүй бол ундны усны нөөц өдрөөс өдөрт багасаж байгааг дэлхий нийтээрээ анхааруулсаар байна. Монгол Улс 2011 оныг "Усны жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хийх сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал өчигдрөөс эхэллээ.
Р.ОЮУНЦЭЦЭГ
Өнөөдөр сонин