Цоохор ирвэс агнах квот ашиглахгүй байхаар БОАЖ-ын сайд шийдвэрлэв
2011.03.23

Цоохор ирвэс агнах квот ашиглахгүй байхаар БОАЖ-ын сайд шийдвэрлэв

“Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих ан амьтны тоо толгойг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 65 дугаар тогтоолд судалгаа, шинжилгээний зориулалтаар цоохор ирвэс хоёр хос толгойг агнах шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй холбогдуулан зарим эрдэмтэн судлаач болон байгаль хамгааллын чиглэлийн төрийн бус байгууллагаас уг шийдвэрийг хянан үзэх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан ирүүлсэн.  gansukh_iltgel_02_14

Хүсэлтийг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тэдгээр эрдэмтэн судлаач, олон нийтийн байгууллага, байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр тэдний саналыг хүлээн авч, цоохор ирвэсийг агнахгүйгээр генетикийн судалгаа, шинжилгээ хийх боломжтой гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолд заасан цоохор ирвэс агнах квотыг ашиглахгүй байх шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гаргалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.