Төрийн албан хаагчид шүүхэд хандах нь ихэсжээ
Төрийн албатай холбоотой маргаан жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан шүүхэд хандах нь ихэсжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс мэдээлснээр Төрийн албан хаагчдаас хамгийн их шүүхэд ханддаг нь Гааль, Татвар,Нийгмийн даатгал,Авилгатай тэмцэх газар,Улсын бүртгэлийн ерөнхий газар,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд ажилтнаа хууль бусаар ажлаас нь халсан гэх гомдол их ирдэг байна. Мөн яамдын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар ажилтнаа хууль бусаар халах тохиолдол их байдаг байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2004-2010 онд захиргааны 2097 хэрэг шийдвэрлэсний 234 нь төрийн албан хаагчтай холбоотой маргаан байгаа юм. Энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 11.1 хувь нь аж.