Үндэсний үйлдвэрүүдийн санхүүгийн чадавх жилээс жилд суларч байна
2011.03.23

Үндэсний үйлдвэрүүдийн санхүүгийн чадавх жилээс жилд суларч байна

Ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдээ бэлтгэх цаг эхэлж байна. Уг нь энэ салбарынхан бүтээгдэхүүн хийх түүхий эдээ гуравдугаар сарын 20-ноос хойш бэлтгэж  эхэлдэг.

noosГэсэн ч одоогийн байдлаар түүхий эд бэлтгэлийн ажлыг идэвхжүүлээгүй байгаа ажээ. Энэ нь Монгол Улсын нийт нутгаар цаг агаар дулаарахгүй, хүйтэн байгаатай холбоотой. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт түүхий ноолуурын ханш 43-70 мянган төгрөг байгаа аж. Гэхдээ ихэнх аймагт 55-60 мянган төгрөгт хүрээд байгаа. Харин Улаанбаатар хотын "Эмээлт" түүхий эдийн зах дээр өчигдөр түүхий ноолуурыг 60 мянган төгрөгөөр авч байлаа.Монголын ноос ноолуурын холбооныхны хэлж буйгаар үндэсний үйлдвэрүүдийн санхүүгийн чадавхи жилээс жилд суларч, энэ жил ямар нэгэн дэмжлэг туслалцаа авахгүй бол эргэн сэргэхгүйгээр уналтад ороход хүрчээ. Түүнчлэн энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан ноолуур бэлтгэлийн хэмжээ хоёр дахин буурах хандлагатай байгаа юм байна. Учир нь хятад ченжүүд санхүүгийн хүндрэлд орсон үйлдвэрлэгчдийн авч чадахгүй байгаа ноолуурыг өндөр үнээр авчихдаг аж. Өнгөрсөн жил л гэхэд хятадын нэг үйлдвэр дангаараа 3000 гаруй тонн ноолуур бэлтгэсэн байна. Малчид, бэлтгэн нийлүүлэгчид бэлтгэсэн ноолуурынхаа 5-20 хүрэхгүй хувийг үйлдвэрлэгчдэд өгдөг байна. Энэ   жилийн хувьд ноолуурын ханшийг 55 мянга байна гэж тооцоолсон ч  бүр ханш нь өсөж 70 мянган хүрснээс болж  үндэсний ноос ноолуурын үйлдвэрүүд хүнд байдалд орж болзошгүй байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.