Та авч байгаа цалингаа мэргэжил боловсролдоо тохирч байгаа эсэхийг шалгуулж зөвлөгөө авч болно
2011.03.23

Та авч байгаа цалингаа мэргэжил боловсролдоо тохирч байгаа эсэхийг шалгуулж зөвлөгөө авч болно

Хөдөлмөрийн хуулиа мэдэхгүй хүн хамгийн их хохирч байдаг.Тэгэхээр юуны өмнө хуулиа судалж, үйлдвэрчний эвлэлээ зохион байгуулж, компанитайгаа хамтын гэрээг хуулийн дагуу байгуулж, ажилладаг байх хэрэгтэй.talbai_01Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь, тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах  энгийн ажил хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн хамгийн доод хязгаар юм. Өөрөөр хэлбэл,ямар ч ажил олгогч ажилтныг үүнээс доогуур цалинжуулж болохгүй гэсэн хязгаар бөгөөд үүнээс дээш л цалин хөлс олгохыг хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах болон бусад гэрээ байгуулахдаа ажилтны эрх, ашиг сонирхлыг илэрхийлэгч байгууллага шаардах эрхтэй гэсэн үг юм.

Мөн ажил олгогч, эзэд нь тодорхой боловсрол, ур чадвар шаардах ажилд хүнийг ажиллуулахдаа цагийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулахыг хуулиар хориглосон байдаг. Манайд ажил олгогч нь ажилтны аль алиных нь хуулийн мэдлэг сулаас мэргэжил, боловсрол шаардах мэргэжлийн ажил хийж буй ажилтнаа ч хууль зөрчин доод цалингаар цалинжуулах явдал гарч байна. Доод цалингийн хэмжээ нь эрх барих байгууллагаас тогтоосон амьжиргааны баталгааны доод хязгаар болохоос биш үүгээр цалинжуулаад бай гэсэн үг биш. Ийм зөрчлийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар таслан зогсоож, учирсан хохирлыг ажил олгогчоор төлүүлж, ажилтны хохирлыг арилгуулж байх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн биелэлтэд Мэргэжлийн хяналтын байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагууд хяналт тавьдаг. Иймд доод төвшинд цалин авч байгаа ажилтан цалингаа хуулийн дагуу мэргэжил, боловсролдоо тохирч байгаа эсэхийг дээрх байгууллагуудад хандан шалгуулж, зөвлөгөө авах эрхтэй юм байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.