НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол улсын 5 дугаар илтгэлийг хэлэлцлээ
2011.03.23

НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол улсын 5 дугаар илтгэлийг хэлэлцлээ

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн Хорооны хуралдаанаар   Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын ээлжит 5 дугаар илтгэлийг хэлэлцэв.  Тус арга хэмжээнд манай улсын зарим төрийн бус байгууллагууд, тухайлбал "Нээлттэй нийгэм форум", "Глоб Интернэшнл", "Хүний эрх-хөгжил төв"-ийн төлөөлөл тус тус ажиглагчаар оролцлоо.
un
Хуралдааны үеэр Хорооны 11 гишүүнээс тавьсан 100 гаруй асуултад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид дэлгэрэнгүй хариулт өгөв. Хорооны гишүүд Пактын тодорхой заалтуудаас гадна Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн байдал ямар буй, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн хангаж буй, Хүний эрхийн үндэсний Комисс чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй, түүнчлэн амьд явах эрх, жендер, хүний наймаа, хэвлэлийн эрх чөлөө зэрэг асуудлыг голлон сонирхож байв. Монгол Улсын Засгийн газрын 5 дугаар илтгэлийг хэлэлцсэн хуралдааны төгсгөлд хурал даргалагч хэлсэн үгэндээ илтгэлд дурдагдсан болон гишүүдийн сонирхсон нэмэлт асуултад монголын төлөөлөгчид тодорхой, дэлгэрэнгүй хариулт өгсөнд талархал илэрхийлж, хэлэлцүүлэг маш үр дүнтэй бөгөөд асуудлыг бүрэн хамарсан болохыг онцлон тэмдэглээд цаашид Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчинг боловронгуй болгох, шинээр батлагдсан жендерийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт зэрэг тодорхой асуудалд анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.