Ажилгүй иргэдээ тоолно
2011.03.24

Ажилгүй иргэдээ тоолно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд Засгийн газар албан даалгавар гаргасан. Албан даалгавар ажилгүй хүнийг тоолохоос эхэлнэ.

hynСум, дүүрэг, хороо бүр өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа аж ахуйн нэгжийг бүртгэнэ. Тэр аж ахуйн нэгжид ямар ажилтан дутагдаж байгааг, айл өрхөд хэн хэн ажилгүй байгааг гаргаж балансжуулна. Үүнд үндэслээд иргэдээ ажилтай болгоно. Ингэхийн тулд иргэд өөрсдөө ч хичээж, ажил олгогчид ч анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаас төр дэмжээд бодит хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрт оруулах 30 тэрбум төгрөгийг энэ жил 200 тэрбум болгож өсгөхөөр УИХ-д оруулах гэж байна. Мөн Засгийн газар хүмүүсээ сургаж, бэлтгэдэг тогтолцоог бий болгоно. Ийм хэлбэрээр тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Хувийн, төсвийн, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Үүний цаана ажлын байр бий болгох даалгаврыг түүнийг хэрэгжүүлж байгаа нэгжид өгөх юм байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.