Солонгост байгаа монгол иргэдээ бүртгэж эхэллээ
2011.03.25

Солонгост байгаа монгол иргэдээ бүртгэж эхэллээ

Ерөнхий сайдыг монгол иргэдтэйгээ уулзалт хийх үеэр тэнд оршин суугаа Монгол Улсын иргэдийг Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлын нээлт болж, бүртгүүлсэн хүмүүс Ерөнхий сайдаас батламжаа гарджээ.

so-irЕрөнхий сайд С.Батболд өөрийн орны иргэддээ хандаж, "Монгол Улсын Засгийн газраас эх орондоо болон хилийн чанадад амьдарч байгааг үл харгалзан иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд бүрэн хамруулж, Хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишиг, мөн "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн 10 хувийн хувьцааг бүртгэлд хамрагдсан иргэдэд нэрийн данс нээж, эзэмшүүлэхтэй холбоотой, иргэний шинэчилсэн, бүртгэлийг  гадаадад зохион байгуулж байгаа тухай онцлоод бүртгэлд иргэн бүр идэвхтэй оролцох учиртай" хэмээн анхааруулсан байна. Шинэчилсэн бүртгэл ирэх аравдугаар cap хүртэл үргэлжлэх бөгөөд монгол иргэд Консулын газарт өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.