Дарга нарын дотрыг халаав
Насанд хүрэгсэд гашуун нясуун зүйлээр дотроо халаадаг бол Су.Батболд гишүүн байхуу цайгаар дотроо халаадаг юм байна. Учир тэрбээр улс төрийн намуудын дарга нарыг Ерөнхий сайд хүлээн авч, парламентын шинэчлэлийн асуудлаар ярилцах үеэр хүмүүсийн дотрыг цайгаар халааж гарав. Төрийн ордны "Б" танхимд засвар хийгээд халаалт өгөөгүй байсан тул цугласан хүмүүс удаан суухын аргагүй даарч, гараа амьсгаагаараа дулаацуулж суулаа. Энэ үеэр хурлыг удирдаж явуулсан Су.Батболд гишүүн даарсан олонд санаа зовж, цайгаар дайлж гарав. Гэтэл олон аяга цай уусан нөхөд хурлаас байн, байн ээлжлэн орж, гарч, тайван хуралдсангүй. Даараад ам, хамар нь хөхөрсөн нөхдийг Су.Батболд гишүүн гаднаасаа даараад байгаа бол дотроо халаацгаа гээд арваад удаа аягатай цай хүчээр шахаж уулгачихаад чимээгүйхэн инээж суусан.
Н.Гариг
Өдрийн шуудан сонин