Газраа чөлөөлсөн айлуудыг түр орон сууцанд оруулна
2011.03.25

Газраа чөлөөлсөн айлуудыг түр орон сууцанд оруулна

Нийслэлийн хэмжээнд  гэр хорооллыг барилгажуулах ажил долдугаар хорооллын ажлаар эхэлж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гараад 300 айлын түр оршин суух орон сууцны барилга эхэлчихсэн байгаа юм байна.

cuuЭхний ээлжид долдугаар хорооны  Түр орон сууцыг энэ жил барьж дуусгахаар нийслэлийн бүх байгууллага анхаарч ажиллаж байгаа.Уг орон сууцанд байр авах хүсэлтэй  газраа чөлөөлнө гэсэн айл бүхэн орж болно.  300 айлын орон сууцны барилгыг Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн гудамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын аж ахуйн хашаанд бариулахаар захирамж нь гарсан. Захирамжийн дагуу барилга угсралтын ажлыг тендерт шалгарсан "Бэрэн констракшн" компани өнгөрсөн онд гүйцэтгэж эхэлсэн. 300 айлын орон сууцны барилга нь нийт 14.2 мянган метр квадрат талбай бүхий зоорьтой 15 давхар хос барилга бөгөөд 27-35.5 метр квадрат талбай бүхий нэг өрөө сууцууд байх юм. Түр орон сууц хэн нэгний өмчлөлд орохгүй, нийслэлийн өмч байх юм.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.