Шинэ оюутны хотхонд ганц ч баар  байлгахгүйгээр төлөвлөжээ
2011.03.28

Шинэ оюутны хотхонд ганц ч баар байлгахгүйгээр төлөвлөжээ

Шинээр баригдахаар төлөвлөгдөөд ажил нь эхлээд  байгаа оюутны хотхонд Хүний хэрэгцээ цөм багтсан хэмээн тодорхойлж болох ч нэг л зүйл тэнд огт байх ёсгүй.

hynТэр нь баар цэнгээний газар  юм.Оюутны хотхоны ашиглалтын захиргаа ажлынхаа үндсэн чиглэлд дээрх зарчмыг хатуу баримталж байна. Засгийн газар ч бодлогын шийдвэр гаргахдаа энэ талыг нь анхнаасаа  харгалзаж үзсэн юм. Оюутнуудыг архи, согтууруулах ундааны үйлчилгээнээс холдуулж, Монголын ирээдүйг оюунлаг, эрүүл саруул хүн болгон төлөвшүүлэх энэ зорилгыг Төрийн тэргүүн, олон нийт ч нэгэн дуугаар дэмжиж байгаа. Шинэ хотхонд 150 мянга гаруй хүн ам суурьшина гэж төлөвлөсөн бөгөөд энд өөрийн гэсэн байртай захиргааны хоёр байгууллага байна. Нэг нь орон нутгийн захиргаа, нөгөө нь их сургуулиудын удирдах газрын захиргаа. Оюутны хотхонд ямар нэгэн үйлдвэр огт барихгүй учраас хаягдал усаа Европ технологиор цэвэршүүлээд ахуйн зориулалтаар дахин ашиглах боломжтой. Түүнчлэн цэвэршүүлсэн усаараа хотын ойр орчмын нуур, цөөрмийг сэргээж, ногоон бүс байгуулахаар тооцжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.