Гэр хорооллынхон ундны усны гачигдлаас ангижирч байна
2011.03.28

Гэр хорооллынхон ундны усны гачигдлаас ангижирч байна

Нийслэлийн гэр хорооллын нэлээд хэсэг нь төвийн цэвэр усны хангамжид холбогдож, эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөл нь бүрдэж  эхэлж байна.

ger-horoololСонгинохайрхан дүүрэгт  төдийгүй нийслэлийн хэмжээнд томоохон нутаг дэвсгэр, хүн амтайд тооцогддог Баянхошууны гэр хорооллынхон нийслэлийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон ажээ. Дэлхийн банкны санхүүжилтээр 1997 оноос хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд эхний ээлжид Нисэх, Яармаг, Гандан, Дэнжийн мянга, Шархад, Толгойтын гэр хорооллыг цэвэр усны нэгдсэн сүлжээнд холбосон ба Баянхошуу, Чингэлтэй, Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хорооллын ус хангамжийг цогцоор нь барьж байгуулаад байгаа байгаа юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.