Хотоо гэрэлтүүлэхэд таван тэрбум төгрөг төсөвлөлөө
2011.03.29

Хотоо гэрэлтүүлэхэд таван тэрбум төгрөг төсөвлөлөө

Нийслэлээс энэ жил хотоо гэрэлтүүлэхэд таван тэрбум төгрөг төсөвлөлөө. Хот төлөвлөлтөөс харахад энэ жил шинэ хуучин гэлтгүй гэр хорооллын гудамж гэрэлтүүлгийг сайжруулах талаар түлхүү анхаарах гэнэ.

gerel-2Өнгөрсөн жил гэр хорооллын гэрэлтүүлэг муутайгаас гэмт хэрэг гарах нь их байна гэсэн мэдээллийг ЦЕГ-аас нийслэлийн Засаг даргад уламжилсан аж. Тиймээс энэ жил гэрэлтүүлэгт зарцуулах мөнгийг нэмж, тэр дундаа харанхуй нөмөрсөн газруудад гэгээ авчрахаар хотынхон ажиллаж байна. Түүнчлэн "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд 60 км авто зам барьж, шинэчлэх явцдаа гэрэлтүүлгийг давхар шийдэж явах болохоор зам дагасан гэрэлтүүлгийн тоо нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, зургаан дүүргийн гэрэлтүүлгийг хувийн хэвшлийн компаниуд хариуцдаг болсон учраас өмнөх жилүүдээ бодвол хотын гэрэлтүүлэг төв, зах гэлтгүй гэрэлтэнэ хэмээн нийслэлийн Засаг дарга амласан.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.