Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 22-нд дуусна
2011.03.29

Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 22-нд дуусна

Элсэлтийн шалгалтын бүртгэлийн явц хот, хөдөө орон нутагт 50 хувьтай явагдаж байна. Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбатын мэдээлснээр ирэх дөрөвдүгээр сарын 22 ныг хүртэл элсэлтийн шалгалтын бүртгэл явагдана.

10-n-jilТэрээр бүртгэлийн хугацааг хангалттай гэж үзсэн байна.Үндсэндээ хоёр сар гаруй хугацаанд бүртгэж байна. Энэ хугацаанд амжиж бүртгүүлээгүй бол ирэх жилийг хүлээхээс өөр ямар ч аргагүй гэнэ. Хоцорсон ямар ч гомдлыг хүлээж авахгүй иргэн хүний үүрэг гэж байх ёстой гэж тэрээр хэллээ. Өнгөрсөн оны төгсөгч шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. Ажил амьдралын шаардлагаар орон нутагт байгаа бол тухайн газраа бүртгүүлж шалгалт өгч болно. Харин хуваарь сонгохдоо иргэнийхээ харьяаллын дагуу газарт очих хэрэгтэй.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.