Та Капитал банкнаас “Хүний хөгжлийн мөнгөө гар утсаараа аваарай
"Хүний хөгжил сан"-гийн 21 мянган төгрөгийг сар бүрийн 15-ны дотор олгодог.
Ингэж сар бүр олгох нь халамжийн мөнгөтэй давхцах зэргээр банкнуудад ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулдаг. Харин банкнууд ч "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг хурдан шуурхай олгох талаар төрөл бүрийн арга хэрэглэдэг болсон. Капитал" банкнаас Хүний хөгжил сангийн мөнгөө иргэд гар утсаараа дамжуулан авах боломжтой боллоо. Тухайн банкнаас Хүний хөгжил сан"-гийн мөнгөө авах гэж буй хүн мобикомын дугаартай утастай байх. Тэгээд утасныхаа дугаарыг иргэний үнэмлэхний хамт Капитал банкны тухайн хорооны салбар дээр очиж анкет бөглөх хэрэгтэй. Утасны дугаар чинь таны дансны дугаар болж байгаа учир ямар нэгэн шимтгэл суутгахгүй. Дансаараа бэлэн мөнгө болгон авахаас гадна та өөрийн утасны төлбөр, эсвэл хэн нэгэндээ нэгж болгон явуулж ч болно.
Т.Наранцэцэг