Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх шинэ төв нээгдлээ
2011.03.30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх шинэ төв нээгдлээ

Пара олимпийн аварга Д.Баатаржавын санаачилгаар Сэргээн засалт өдрийн үйлчилгээний төв нь энэ оны гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн.

hhhhhhhhhhhhhБайгуулагдаад удаагүй ч 30 гаруй үйлчлүүлэгчтэй болоод байна. Эхний удаа зөвхөн Сүхбаатар дүүргийн 18 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилнэ. Цаашдаа бусад дүүргийн иргэдийг хамруулна. Хөл, гар нь татаж, хана түшиж явдаг, ярьж чаддаггүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ирж байсан бол одоо бие нь сайжирч, ярьдаг, зүгээр явдаг болсон байна.Цаашдаа  энэ төвд нь нийслэлийн бүх дүүрэг хамрагдаж болох юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт  нээлттэй. Зөвхөн өвчин эмгэгтэй бус хамтран ажиллах, найз нөхөд болох, тэмцээн уралдаан зохион байгуулах гээд бүх талынх нь гүүр болохыг зорьж байгаа ажээ.
Өвчнөөсөө болж бусдаас тусгаарлагдсан, гэрийн хорионд байдаг өвчтэй хүмүүсийг нийгэмшүүлэх,бусадтай

нээлттэй харилцдаг болгох, сэтгэл зүй, оюун санааны хувьд эрүүлжүүлэх, чадварыг нь сайжруулахад давхар анхаарч байна. Нэг хүнд 10 хоног уламжлалт эмчилгээ хийж байгаа. Шаардлагатай бол дахин эмчлүүлэх бүрэн боломжтой  гэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.