Мэргэжилтэй ажилчид илүү эрэлттэй байна
Засгийн газраас энэ жилийг монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.Үүнтэй уялдуулан төр захиргааны байгууллагууд иргэдийн хөдөлмөр эрхлэлт ажлын байранд онцгой анхаарч ажиллах болсон.
Одоогоор хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажлын байрны саналыг харахад худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн чиглэлийн ажлын байрны захиалга жинтэй хувь эзэлж байна.Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам барилгын салбараас ажлын санал зонхилох болсон. Ялангуяа, уул уурхайн ажилтан, гагнуурчин, зуурмагийн болон хүнд даацын машин механизмын жолооч зэрэг мэргэжилтэй ажилчид илүү эрэлттэй байна.