Гэмт хэрэг хүүхдийн тоо буурсан ч хүн амын тоотойгоо харьцуулбал их байна
Манай улсын гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг . Өнгөрсөн онд 200 гаруй гэмт хэрэгт 400 гаруй хүүхэд холбогдсон байна.
Энэ нь урьд жилүүдийнхээс буурсан ч жилд 400-н хүүхэд гэмт хэрэг үйлддэг гэхээр өдөрт нэг хүүхэд гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг юм. Манай улсын хувьд хүн амынхаа тоотой харьцуулахад хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо их байгаа юм.Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж байгаа хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай байдаг. мьдрал нь хэцүү аав, ээж нь ажилгүй, архидан согтуурдаг айлын хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь их байдаг.Мөн хүүхэд гэмт хэрэг үйлдэхээс гадна гэмт хэргийн хохирогч болох нь их байна. Хүчирхийлэлд автах, хулгайд эд зүйлээ алдах зам тээврийн осолд өртөх нь элбэг байна.
Т.Наранцэцэг