Ноолуурын үнэ өссөн нь манай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж байна
Сарын өмнө нэг кг ноолуурын үнэ 50-55 мянган төгрөг байсан бол өнөөдөр 72000 мянган төгрөг хүрчээ.Энэ нь малчдад сайнаар нөлөөлж байгаа ч манай үндэсний үйлдвэрлэгчдэд маш хүндээр тусаж байна.
Манай түүхий эдийн зах зээлийг хятадууд эзэлж жилд гаргаж байгаа ноолуурын 70-80 хувийг урагш нь гаргаж байгаа гэсэн судалгаа байдаг. Ноолуурын экспортын татвар 4000 байгаа үүнийг 10000 болгох санал тавиад байна. Энэ нь сайн тал бий боловч муу тал нь бас байгаа учир нарийн судалж байж шийдвэр гаргах шаардлагатай юм. Өмнө нь дотоодын үйлдвэрүүд жилдээ 6000 тонн ноолуур авдаг байсан бол энэ жилийн хувьд 3500-4000 тонн ноолуур авч чадах үгүйдээ хүрээд байна.Өөрөөр хэлбэл манай орны үйлдвэрүүд ноолуурынхаа тал хувийг ч авч чадахгүй болсон байна.
Т.Наранцэцэг