Оюутны цахим карт ямар нэг хүндрэлгүй олгогдож байгаа
Нийслэл хотын хэмжээнд Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхтэй 96000 оюутан бий. Тэд цахим картаа сунгуулж чадахгүй байна гэсэн гомдол байнга гаргасаар байгаа билээ.
Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгчийн хэлснээр одоогоор байдлаар сунгалт 80 хувьтай явагдаж байна. Есдүгээр сараас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Харин одоо зургадугаар сарын 31-нийг хүртэл сунгана. Одоохондоо хүндрэл бэрхшээл алга. Сунгалт хэвийн үргэлжилж байгаа. Оюутан өөрийн харьяа сургуулийн оюутны холбоо ,зөвлөлдөө өгөхөд тухайн өдөртөө сунгалт хийгдэж байгаа.Харин сургуулийн оюутны холбоо зөвлөл удаашруулах, нэмж мөнгө авах гэх мэт зөрчил гарвал Монголын оюутны холбоонд хандаж болох ба 70111143 гэсэн утсаар гомдол саналаа илэрхийлж болно. Мөн цахим картныхаа талаарх мэдээллийг www.studen.org.mn-ээс авч болно.