Натариот тойрсон асуудал цэгцэрлээ
Нотариатын тухай хуульд орсон өөрчлөлтөөр иргэд хоорондын харилцааг зохицуулж, хөнгөвчилж өглөө. Хуучин хуулиар хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраар иргэд үйлчлүүлэхэд зайлшгүй нотариатын хуулбар шаарддаг байсан нь үгүй болж, иргэд хоорондоо байгуулсан гэрээгээ гэрчлүүлэх шаардлагагүй гэвэл хөрөнгө худалдах, бэлэглэх, шилжүүлэх гэрээг заавал нотариатаар баталгаажуулах гэж мөнгө бариад гүйх шаардлагагүй гэсэн үг. Гэхдээ энэ нь иргэдийн итгэлцлээс шалтгаалах юм, Ингэхээр хуульд заавал гэрчүүлэхийг шаардаагүй ч гэлээ, аль нэг хуулийн этгээдэд итгэлцэл төрөөгүй тохиолдолд баримтаа гэрчлүүлэх эсэх нь өөрийнх нь шийдэх асуудал болж байна, Тиймээс урьд нь бичиг баримт, иргэд хоорондын гэрээ хэлэлцээр гээд бүх асуудлыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байсан нь өөрчлөгдөж төрийн байгууллагад нотариат огт хамаагүй асуудал болжээ. Манай улс Нотариатын тухай хуулийг ингэж өөрчилсөн нь дэлхий нийтийн түгээмэл хандлага руу шилжиж байгаа сайн шинж юм. Хуулийг бүтнээр нь унших
Т.Наранцэцэг