УИХ-ын дэд дарга Г.Батхүү Хятад улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2011.03.31

УИХ-ын дэд дарга Г.Батхүү Хятад улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ЫН ДЭД ДАРГА, МОНГОЛ ХЯТАДЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Г.БАТХҮҮ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ВАН СЯОЛУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.batkhuu_meet

Монгол Хятад улс нь сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай, өнөөдөр улс төр, эдийн засаг, бизнес, боловсрол, соёл урлаг гээд бүхий л салбарт хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үздэг.

Өнөөдөр УИХ-ын дэд дарга, Монгол Хятадын парламентийн бүлгийн дарга Г.Батхүү Хятад улсаас Монгол улсад суух элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа Ван Сяолуныг хүлээн авч уулзлаа.

 

Хятад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун улс төрийн хувьд эрх тэгш байж, бие биеэ хүндэтгэсэн, итгэлцлийн зарчмыг баримтлан, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн юм аа.

 

УИХ-ын дэд дарга, Монгол Хятадын парламентийн бүлгийн дарга Г.Батхүү Хятад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолунд Монгол улсад тавтай морилохыг урьж,  манай хоёр улсын олон талт сайн хөршийн  хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд  шийдсэн олон асуудлаас гадна шийдэх, анхаарал хандуулан шинэ ажлууд ч олон байна.

Эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, байгаль орчин, иргэдийн аж амьдралыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлэх, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм. Томоохон хэмжээний төрийн дээд айлчлал, уулзалтууд, гэрээ хэлэлцээр, түүнчлэн Монгол Хятадын парламентийн бүлэг хамгийн олон гишүүнтэй гэдгээс харахад ч,  стратегийн түншлэл, харилцаа, хамтын ажиллагаандаа Монгол улс өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсаа төлөөлөн ажиллаж байх хугацаандаа хамтран ажиллаж байгаа 4 дэх элчин сайд та боллоо, манай хоёр улс 4700 орчим км урт хилийн шугамтай, тиймээс хилийн боомтын асуудал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавьсан хоригийг цуцлах зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүссэн юм.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.