Хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна
2011.04.02

Хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын хүн ам эрс нэмэгдсэн. 2000 онд Улаанбаатар хотод 771 мянган хүн амьдарч байсан гэсэн ulaaanbaatarстатистик дүн байдаг. Сая Монгол улсын хүн амын орон сууцны тооллого дуусаад дүнгээ нэгтгэжээ. Урьдчилсан байдлаар хотод 1,153,000 нэг сая нэг зуун тавин гурван мянган хүн амьдарч байна гэж дүн гарсан. Тэр үед 771 мянган хүний 51 хувь нь хүн орон сууцанд амьдарч байсан бол өнөөдөр тоологдсон өрхийн 61 хувь, хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм. Үүнээс дүгнэж хэлэхэд дөрвөн хүн тутмын хоёр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн үг. Төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажилд ачаалал эрс нэмэгдэж байгааг хүн амын өсөлтийн тоо харуулж байна. Хотын хүн амын тоо нэмэгдсэн нь сайн гэхээсээ муу үр дагавар их авчирч байгаа билээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.