Ирэх сард манай улс гол мөрнөө тоолно
2011.04.01

Ирэх сард манай улс гол мөрнөө тоолно

gol-moronДэлхийн дулаарлын нөлөөгөөр манай орны гол мөрөн,  нийслэлийн ундны усны нөөц жилээс жилд багасаж байгаа билээ. Тиймээс 2011 оныг “Усны жил “болгон зарласан. Усны жилийн хүрээнд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрх зүйн орчныг нь сайжруулахаар Засгийн газар  ажиллаж байна. Энэ хуулиар усны үнэ цэнэ, ашиглалтын хэмжээг тогтоож орлого хураамжийг нь тодорхойлох юм байна. Харин энэ жилийн хувьд  гол усаа тоолж эхэлнэ.  Энэ ажил нь ирэх дөрөв, тавдугаар сард хийгдэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.