Гуравдугаар сарын А.Тлейхан
2011.04.01

Гуравдугаар сарын А.Тлейхан

Уtleikhan_gishuunИХ-ын гишүүн А.Тлейхан гуравдугаар сард олон баяр тэмдэглэх болдог гэнэ. Тэрээр гуравдугаар сарын 18-нд төрсөн. Эхнэртэйгээ гуравдугаар сард хуримаа хийсэн болохоор хуримын ой тохионо. Дээр нь цэргийн баяр, казах түмний хаврын баяр Наурыз гээд ёстой л баярын даллагатай өнгөрүүлдэг аж. Амьдралынх нь хамгийн дурсгалтай өдрөө мань эр "Би их сургуулиа төгссөний дараа жил буюу 1977 оны гуравдугаар сард хуримаа хийсэн юм. Удалгүй төрсөн өдөр минь болж, эхнэртэйгээ хамт тэмдэглэхэд их сайхан санагдаж билээ" гэж хуучил-сан. Түүнтэй нэг өдөр төрсөн ангийн анд Р.Раш мөн л гуравдугаар сарын 18-нд төрсөн аж. Нөхөд нь тэдэнд хамтад нь баяр хүргэдэг гэнэ шүү.
Ц.Саруул
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.