Хог хаягдлыг ангилна
2011.04.01

Хог хаягдлыг ангилна

Нийслэлийн засаг даргын зөвлөл, хогийн талаар авч хэлэлцлээ. Жил бүр хогтой тэмцэж байгаа боловч тэр бүр үр дүнгээ өгөхгүй hogбайгаа.Улаанбаатар хотод жилд 150 гаруй мянган хог хаягдал гардаг байна. Үүний 90 мянга орчим тонныг нь дахин ашиглах боломжтой байдаг гэнэ. Тиймээс үүнийг ашиглаж хогийг мөнгө болгох зорилгоор, Хог хаягдлыг ангилан ялгах журам гаргах асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлийнхэн хогийг ангилан ялгаж хаях системд шилжих гэж байна. Энэ системд шилжсэнээр айл өрх хогоо ангилж, дахин ашиглах боломжтой хог хаягдлаа тусгайлан бэлдсэн цэгт аваачиж худалдах боломжтой болох аж. Мөн хог хаягдлаа ангилж, ялгасан айлыг урамшуулж, хогны төлбөрөөс чөлөөлөх боломжтой болно. Ангилсан хогийг кодолж  экспортод гаргана.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.