Оюутнууд жижиг дунд үйлдвэр ажиллуулж байна
Жижиг, дунд үйлдвэрлэгчийн хөнгөлөлттэй зээлийг оюутнууд авч, ажил хийж байгаа ажээ. Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн оюутнуудад энэ зээлийг багшаар нь дамжуулж олгодог байна. Тэд авсан мөнгөөрөө гар урлалын бүтээлийн материал авч зах зээлд нийлүүлдэг юм байна.
Тэд ажлаа хичээлийнхээ хажуугаар гэртээ эрхэлж байна. Одоогоор тус сургуульд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа 20 гаруй оюутан байгаа ажээ.Нийслэлийн хөдөлмөрийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа нэг хувийн хүүтэй зээлд тэд хамрагдахыг хүсдэг.Хоёр жил ийм ажил хийж гэр бүлээ тэжээж, байгаа оюутнууд байдаг.Тэд төгсөөд ажлын байранд санаа зовдоггүй гэнэ. Жилд 500 мянган төгрөгийн ашигтай ажилладаг тэдэнд ажлаа хийх байр,барьцаагүй зээл хамгийн чухал байна.