Тийзийн үнийг бууруулбал манай улсад ашигтай
2011.04.02

Тийзийн үнийг бууруулбал манай улсад ашигтай

Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ өндөр гэх шалтгаанаар МИАТ-ийн тийзийн үнэ ихээхэн өндөр байгаа билээ. Тухайлбал, Ховд ongostаймгийн иргэн нийслэл рүү зорчиход тийзэд сарын цалингаасаа ч өндөр төлбөр төлж байгаа юм. Бусад компаниуд мөн л дээрх үнийг жишиг болгож тийзийнхээ ханшийг тогтоож байна. Хэрвээ Тийзийн үнийг бууруулбал, нислэгийн давтамж нэмэгдсэнээр зорчигчийн хөдөлгөөн 117 мянгаар өсөх боломжтой ажээ. Ингэснээр манай улсад жилд 123.1 тэрбум төгрөгийн орлого нэмж орох гэнэ. Зорчигчдын урсгал нэмэгдэх тусам аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний бусад салбарын орлого өсөж, үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх аж. Судлаачдын тооцож буйгаар манай улсын" хүн амын дунд ажил эрхлэлт 2.1 хувиар өсөх юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.