Согтууруулах ундаа рекламдсан байгууллагыг торгоно
2011.04.03

Согтууруулах ундаа рекламдсан байгууллагыг торгоно

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанаар таван асуудал авч хэлэлцсэнээс согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой arhiасуудлууд хамгийн их анхаарал татаж байлаа. Улаанбаатар хотын хэмжээнд согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн, гаралт, их байна. Иргэдийн эрхийг хангах захирамжийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржав танилцуулсан юм. Тэрбээр хууль хяналтын байгууллагуудаас согтууруулах ундаа рекламдсан компаниудыг торгох арга хэмжээ авч эхэлсэн болохыг онцолж байсан. Мөн цаашдаа архинд донтсон хүмүүсийг сайн дураар нь эмчилгээнд хамруулж "Амьдрах ухаан" сургалтын төвд байршуулан нийгэмшүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа ч хэлж байсан юм. Хамгийн гол нь сүүлийн жилүүдэд огцом хүндэрсэн эрүүлжүүлэх байрны нөхцөл байдлыг сайжруулах үүднээс эрүүлжүүлэх байруудыг сайжруулахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.