Эм сангуудад зэрэглэл тогтоолоо
2011.04.04

Эм сангуудад зэрэглэл тогтоолоо

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс "Эмийн санд тавих нийтлэг шаардлага" стандартад өөрчлөлт оруулжээ. Ингэснээр emin-sanэмийн санг нэг, хоёрдугаар зэрэглэл болгон ангилсан байна. Одоогоор манай улсад эм ханган нийлүүлэх байгууллага 190 гаруй, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангадаг эсэх нь эргэлзээтэй учир  шалгаж, зэрэглэл тогтоож буй гэнэ. Ингэснээр хуурамч эмэнд хяналт тавихаас гадна хувь хүн болон захаас эм худалдаж авах явдлыг таслан зогсоох зорилготой юм байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.