Хатуу хучилттай замаар хүнд даацын машин явуулахгүй
2011.04.04

Хатуу хучилттай замаар хүнд даацын машин явуулахгүй

Улсын чанартай хатуу хучилттай авто замаар зорчин явах уул уурхайн болон хүнд даацын нэг тэнхлэгт 10 тонноос дээш жинтэй zam-10тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Зам тээвэр барилга хот байгуулалтын  сайдын тушаалаар баталсан журмын дагуу газрын хөрс хөлдөх, гэсэх үед буюу энэ сарын 1-нээс ирэх сарын 20 хүртэл явуулахгүй байхаар хязгаарлажээ. Энэ зохицуулалтыг улсын чанартай авто замаас төлбөр хураах цэгүүдэд болон аймаг орон нутгийн тээвэр зохицуулалтын улсын байцаагч нар хийж байгаа аж. Тээврийн хэрэгслийн энэхүү тэнхлэгийн даацыг MNS 4598-2003 стандартаар тогтоосон байдаг юм байна. Хэрэв зааснаас илүү даацтай тээврийн хэрэгсэл зайлшгүй явуулах шаардлагатай бол хатуу хучилттай замаас өөр чиглэлийг сонгох буюу тухайн зам хариуцагч байгууллагаар чиглэлээ тогтоолгон явж болох гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.