Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ц.Цэнгэл нар БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр хүлээн авч уулзав.
НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагаанд Монгол Улс сэтгэл хангалуун байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд сүүлийн жилүүдэд тус сан манай улс дахь Суурин төлөөлөгчийн газартайгаа хамтран хүүхдийн эндэгдлийг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд амжуулсныг дурдав. Мөн тус сан манай улстай тогтоосон хамтын ажиллагаагаа үнэлж дүгнээд цаашид 2016 он хүртэл хамтран ажиллаж, тодорхой төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж буйд талархалтай байгаагаа хэлэв. НҮБ-ын Хүн амын сангаас Монголд хэрэгжүүлсэн хөтөлбөр зохих үр дүнгээ өгч байгаа ч хүн амын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, алслагдсан газар нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг улсын дунджийн хэмжээнд хүргэх, мөн хүн амын зарим бүлэгт тулгарч байгаа гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах зорилтыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хатагтай Нобуко Хорибе онцлов.
Мөн хүн амын голлох хэсгийг эзэлж байгаа залуучууд, өсвөр насныхны асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлийн асуудлыг хариуцаж зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагын бүтэцтэй болох амлалтаа Засгийн газар хэрэгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.