УИХ-ын чуулган нээлтээ хийлээ
2011.04.05

УИХ-ын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ. Гишүүдийн 93.4 хувийн ирцтэйгээр  байв.  Чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар оролцов. Мөн гадаадын дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулганыг нээн үг хэллээ. 

Чуулган ирэх пүрэв гаригт хуралдах бөгөөд хуралдаанаар  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/,  Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; болод  бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

8-ны өдрийн буюу баасан гаригийн Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.