Гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлдээ консулын газраар дамжуулан хамрагдана
2011.04.05

Гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлдээ консулын газраар дамжуулан хамрагдана

Иргэний шинэчилсэн бүртгэлийн хоёрдугаар шат буюу гадаадын улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүртгэх ажлыг өнгөрсөн сарын 23-ны өдрөөс БНСУ-д албан ёсоор эхлүүлсэн билээ.

gadaadad-baigaa-mongolТус улсыг сонгон эхлүүлсэн нь манай улсын иргэд олноороо ажиллаж амьдардагтай холбоотой юм. Харин бусад улсад бүртгэлийн ажлыг эхлүүлэх хуваарийг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар болж энэ сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар манай улсын 134 мянган иргэн гадаад улсад амьдарч байгаа гэсэн тоо судалгаа гарсан байдаг. Гадаадад амьдарч байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг хилийн чанадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудаар дамжуулан явуулж, шинэчилсэн бүртгэлийг «Улсын бүртгэлийн ерөнхий хуульд»-д заасны дагуу консулын ажилтан, улсын бүртгэгч хөтлөх юм. Манай улсын хувьд дипломат төлөөлөгчийн болон консулын газар 40 улсад байдаг тоо бий. Харин консулын газар байхгүй улсын тухайд тухайн улсын онцлог, иргэдийн төвлөрлийг харгалзан мэдээллийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулан бүртгэхээр төлөвлөөд байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.