Хотын дарга сонгинохайрхан дүүргийн хэсгийн ахлагч нартай уулзлаа
2011.04.05

Хотын дарга сонгинохайрхан дүүргийн хэсгийн ахлагч нартай уулзлаа

Улаанбаатар хотод амьдарч буй ажилгүй иргэдийг ажилтай болгохын тулд Хотын дарга бүх дүүргийнхээ хэсгийн ахлагч нартай уулзахаар төлөвлөсөн. Баянзүрх, Хан-уул дүүргээс эхэлсэн нүүр тулсан энэхүү уулзалт өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ. hotin-dargaХүн амын тоогоор Баянзүрхийн дараа удаалж байгаа тус дүүрэгт  263 800 иргэн амьдардаг гэсэн статистик тоо  хүн ам орон сууцны тооллогоор бүртгэгджээ. Хэсгийн ахлагч нартай уулзахынхаа өмнө Хотын дарга очсон дүүрэг бүртээ 2 хороогоор орж байгаа юм. Ханын материалд байрлах 5 хороо гэр хорооллын иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.  Сонгинохайрхан дүүргийн хувьд 211 хэсгийн ахлагчтайгаас 7 хон нь эрэгтэй, бусад нь эмэгтэйчүүд. Төрийн анхан шатны хүндхэн албыг нуруун дээр үүрч яваа тэдэнд Хотын дарга урмын халуун дулаан үг хайрлалаа. Эндээсээ 1 хорооллын 8,9 байрны дунд байрлах 13 хороон дээр очсон. Гэр хорооллыг бодвол хэсгийн ахлагч нарын ажлын ачаалал ч бага юм байна. Ингээд дүүргийн бүх хэсгийн ахлагч нар цугларсан 31 р сургууль дээр зорьж ирсэн хэрэг зоригоо танилцуулж,  сонирхсон асуултад нь хариулт өглөө.  Хотын даргын зүгээс ажлын байранд иргэдээ зуучлах саналыг хэсгийн ахлагч нар дуртайяа хүлээн авч байв.  Энэ дашрамд дүүрэгтээ илүү анхаарал тавьж хөрөнгө оруулалт хийхийг зарим нэг нь хүсээд амжлаа. Угаасаа нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад Сонгинохайрханд шийдвэрлэх асуудал олон байдаг.  Өмнөх жилүүдэд  хөрөнгө оруулалтын тал дээр хаягдаж ирсэн ч өнгөрсөн жилээс анхаарч эхэлсэн. Цаашдаа улам анхаарах болно гэж амаллаа. Энэ жил Сонгинохайрханд 900 сая төгрөгийн өртөгтэй усан бассейн баригдахаас гадна зам засварын 3 ажил хийгдэнэ.  2 сургууль, 2 цэцэрлэг, 7 хорооны барилга гээд бүтээн байгуулалт өрнөх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.