2011.04.06
Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналын эзэд тодров
Монгол Улсын шилдэг залуу эмчид олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит 2011 оны шагналын эздээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн үений эмгэгийн тасгийн эрхлэгч, их эмч Рэгзэнгийн Баяртулга, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Бандийн Мөнхбат нар тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга тэдэнд нэрэмжит шагнал болох өргөмжлөл, нэг сая төгрөгийг өнөөдөр гардуулж баяр хүргэв.
Рэгзэнгийн Баяртулга “Өвдөг, түнхний хиймэл үе суулгах мэс засал”, “Чөмөгт ясны хугарлыг ясны хөндийгөөр хадаж түгжих мэс засал”-ын эмчилгээ зэрэг олон улсад хэрэглэж буй шинэ арга техникийг Монгол Улсын гэмтэл согогийн эмчилгээнд нэвтрүүлсэн бол Бандийн Мөнхбат “Эхийг нуруу, нугасны мэдээ алдуулалтаар өвдөлтгүй төрүүлэх арга”, “Цөсний хүүдий авах мэс ажилбарын үед нугасны мэдээ алдуулалтыг хэрэглэх” зэрэг эмчилгээний дэвшилтэт аргуудыг ашиглан хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлс, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.