Эмзэг бүлгийн иргэдийн шүдийг үнэгүй эмчилж байна
2011.04.06

Эмзэг бүлгийн иргэдийн шүдийг үнэгүй эмчилж байна

Эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх  шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээний улс, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг  бэхжүүлэх emzegтуршилтын төслийг хэрэгжүүлж эхэллээ. Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Баянзүрх дүүргийн 21,22 Чингэлтэй дүүргийн 19 -р хорооны эмзэг бүлгийн иргэд хамрагдах юм.Тэднийг шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зорилготой төслийг "Цахиур дент" шүдний эмнэлэг хэрэгжүүлэх юм байна.  Өнгөрсөн бямба гаригт Баянзүрх дүүргийн 22-р хорооноос ажлаа эхэлсэн бөгөөд эмзэг бүлгийн 120-иод иргэнийг үзлэгт хамруулсан. Үүнээс нэг л хүн эрүүл шүдтэй байжээ.Тус эмнэлгийнхэн сонгосон хороодын эмзэг бүлгийн иргэдийн дунд амны хөндийн өвчлөлийн байдлыг тодорхойлох суурь судалгаа хийх зорилготой гэнэ. Үүний зэрэгцээ, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх шүд, эрүү нүүрний тусламж үйлчилгээг сайжруулах, улс хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх загвар боловсруулах чиглэлээр мөн идэвхтэй ажиллахаар төсөлдөө тусгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.