2011.04.07
Хуулийн дөрөвдүгээр бүлэгт өөрчлөлт хийх нь зүйтэй
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бие даан санаачилжээ. Энэ талаараа тэрбээр “ Жишээ хэлбэл, УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Эрдэнэт хотыг Хангайн бүсийн тулгуур төв болохыг заасан боловч үүнийг хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан юм. Миний хувьд Үндсэн хууль дахь засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн тухай зүйл заалтын зарим хэсэгт л өөрчлөлт оруулж байгаа Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг оновчтой бус томьёоллоор оруулсан байдаг. Тухайлбал, 57 дугаар зүйлийн нэгд "Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана" хэмээгээд 52.2 дахь зүйлд "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот,тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно" гэсэн атал 5.1-д болохоор "Хот тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум харьяалагдана хэмээн хотыг нэгэн адил аль нэг аймагт харьяалуулахаар зохицуулсан нь учир дутагдалтай юм” гэх тайлбарыг өгсөн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.