2011.04.08
Гэр хорооллын айлуудын хогийн мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авдаг болно
Хогийн мөнгөний асуудлыг цэгцлэх болжээ. Эхний удаа Хан -Уул дүүрэгт турших юм. Ингээд цаашдаа бүх дүүргийг хамруулан ирэх зургаан сараас хогийн мөнгийг цахилгааны төлбөртэй хамт авах юм байна. Бэлэн мөнгө хэлбэрээр хогийн мөнгийг авах нь алдагдал их байдаг. Учир нь иргэд мөнгөө өгөхгүй байх нь элбэг. Харин цахилгааны мөнгөө айл өрхүүд сар бүр, хугацаандаа төлдөг. Учир нь мөнгөө төлөөгүй айл өрхийн цахилгааны тасалдагтай холбоотой. Тиймээс хогийн мөнгийг ингэж хамтатгаж авах нь зөв гэж үзэж байгаа юм. Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт 270-900гр хог хаягдал үүсгэдэг байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.