Маргааш улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр болно
2011.04.08

Маргааш улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр болно

Маргааш буюу хагас сайн өдөр улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр болно. Уг арга хэмжээг тус газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Газар өмчлөх эрхийн бүртгэл" сэдвийн хүрээнд явуулна.Энэ хүрээнд иргэд олон нийтэд газар ybegөмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлдэг баримт бичиг, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдол, эдийн засгийн эргэлтэд оруулсны үр дүн,гарч болох зөрчлүүд,тэдгээрийг арилгах арга замуудын талаар нарийвчилсан заавар, зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн иргэдийн газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авах, бүртгэл хийж,үл  хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэхээр төлөвлөсөн байгаа. Түүнчлэн архивын бүх төрлийн лавлагаа олгох, гадаад паспортын материал хүлээн авах, хүчинтэй хугацааг сунгах, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт хүлээн авах, бүртгэх зэрэг тус газраас ажлын өдөр иргэдэд үзүүлж, олгодог бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдийн санал бодлыг сонсож, өргөдөл гомдлыг хүлээн авч асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж ажиллах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.