Өмнийн говьд шинэ нисэх буудал баригдана
2011.04.09

Өмнийн говьд шинэ нисэх буудал баригдана

Оюу Толгой компанийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Шивээ-Овоо гэдэг газар сүндэрлэх "Ханбумбат" нисэх онгоцны буудал говьчуудыг баярлуулсан ирээдүйтэй хөрөнгө оруулалт юм. Олон улсын жишигт нийцсэн, өндөр хүчин ongost-2_copyчадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү дотоодын нисэх онгоцны буудлын барилган ажил ирэх сард эхэлж, энэ онд багтаан дуусна."Ханбумбат"-ын зураг төслийг үндэсний таван компани гүйцэтгэсэн бол барилга байгууламжийг мөн л монгол барилгачид босгоно. Нисэх онгоцны буудлыг хоёр үе шаттай барьж байгуулах бөгөөд 2012 онд иж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Монгол гэрийг орчин үеийн дизайны шийдэлтэй хослуулсан зорчигчдод үйлчлэх төв нь 1665 шоо дөрвөлжин метр талбайтай. Цагт 120 зорчигчид үйлчлэх багтаамжтай, "Бойнг-737-800" агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай, 24 цаг үйл ажиллагаа явуулах "Ханбумбат" монгол хүний ур ухаанаар бүтсэн монгол цогцолбор байх юм. Нисэх онгоцны буудлын зорилго нь бүс нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх, алслагдсан орон нутгийн иргэдийг  тав тухтай, хурдан шуурхай зорчих боломж бүрдүүлэх, Оюу Толгой төслийн ажиллах хүчний тээврийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа. Бүс нутагт олон улсын стандартад нийцсэн жишиг нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулснаар зорчигч, ачаа эргэлт нэмэгдэж, үүнийг дагаад говийн ард түмний амьжиргаа дээшлэх, говийн бүс хөгжихөд таатай нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.